Ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг туршлагууд

Ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх шилдэг туршлагууд

Энэхүү автоматуулалтын систем нь хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийн менежмент, зохион байгууллалтыг сайжруулахад ихээхэн нөлөөлдөг. Тэгэхээр байгууллагын хурлын өрөөний автоматжуулалт гэж юу вэ? гэдгээс эхлэе. Байгууллагын хурлын өрөөний автоматжуулалт бол дэлхий нийтэд аль хэдийн танил болон хэрэглээнд нэвтэрсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь байгууллагын хурал болон уулзалтын өрөөний үйл ажиллагааг нэг дороос удирдах боломж олгодог автомат хэрэгсэл бүхий систем юм.

Тэгвэл яагаад заавал байгууллага хурлын өрөөний автоматжуулалтыг ашиглах хэрэгтэй вэ?

Байгууллагуудад хурал, уулзалтын цагууд давхцах, оролцогчдод хурлын тухай мэдээлэл хангалттай хүрч чадахгүй байх, хурал дундуур хүмүүс саад болох, хэлэлцсэн ажлын үүрэг даалгаварууд орхигдох гэх мэт асуудлууд багагүй тулгардаг. Энэхүү асуудлыг энэхүү автоматжуулалтын систем ашигласнаар төвөггүй шийдвэрлэх боломжтой.

Ажиллах ерөнхий горим:

Хурал, уулзалтын өрөөний гадна талд таблет хэлбэрээр байрлах бөгөөд өрөөн доторх цахилгаан хэрэгслүүдтэй холбоотой нэгдэж ажиллана. Таблет нь монгол хэл дээр бүх тохиргоо, заавар, тайлбартай учир хэрэглэхэд хялбар. Интернет орчинд вэбээр хандах боломжтой. Хурал болон уулзалтын өрөөний цагийн хуваарийг харан сул цагуудад өөрийн хуваарийг оруулах цаашлаад оролцогчдод мэдээллийг гар утсаар нь дамжуулж шууд хүргэдэг. Энэ нь хурлын цаг давхцах, оролцогчид мэдээлэл авч чадахгүй үлдэх эрсдлээс сэргийлнэ. Мөн хурал явагдаж байх үед таблет дээр хуралтай байгааг мэдээллэдэг учир уулзалтын дундуур саад болох тохиолдол гарахгүй. Мөн хурлын эхлэх цаг, дуусах цагийг сануулах горимтой учир хэт сунжрах, цагтаа эхлэхгүй байх эрсдлийг арилгадаг.  Үүнээс гадна хуралд шаардлагатай бусад асуудлыг шийдэж өгсөн байдаг.

Хурлын өрөөний автоматжуулалтын давуу талууд:

  • Хурал болон уулзалтын өрөөний цаг захиалах процессийг хурдасгах
  • Хурал уулзалтын мэдээллийг оролцогчдод шуурхай хүргэх
  • Тухай өдрийн болон долоо хоногийн төлөвлөгөөг харах
  • Тогтмол хурлуудыг тэмдэглэх
  • Интернет орчинд вэбээр хандах
  • Хурлын протокол хөтлөх
  • Хүмүүст хурал, уулзалтанд яригдсан үүрэг даалгаврыг хуваарилах, таск үүсгэх
  • Хурал уулзалтын өрөөн доторх хэрэгслүүдийг удирдах /гэрэл, сэнс, агааржуулагч, проектор/

Энэхүү системийг Монголын зарим байгууллагууд амжилттай нэвтрүүлж үйл ажиллагаандаа хэрэглэж сэтгэл ханамжтай байна.

Ангилалууд: Мэдээ, Мэдээлэл, Технологийн булан

Мэдээлэл бэлтгэсэн Админ