Дэлхийн шилдэг захиралуудын туслахын нийтлэг 5 шинж

Дэлхийн шилдэг захиралуудын туслахын нийтлэг 5 шинж

fdsfs

Дэлхийн мянга мянган агуу компанийн захирлуудын ард шилдэг захирлын туслах ажиллаж байдаг. Харин шилдэг захирлууд ямар хүмүүсийг туслахаараа авдаг, тэдгээр захирлын туслахууд ямар чадвартай, ямар зан төлөвтэй болон ямар зүйлс ашигладаг бол?

1. Агуу зүрх сэтгэлтэй

Аливаа зүйлийг хийхийн үндэс нь зүрх сэтгэл байдаг. Амжилттай захирлын туслах хэнд ч туслахаас төвөгшөөдөггүй. Тэдний гүйцэтгэж буй ажил бага ч бай, их ч бай тэд зөвхөн чанарыг эрэлхийлж төгс ажил гүйцэтгэж, үүгээрээ тэд захиралдаа тусалж чадаж байна гэж өөрсдийгөө үнэлдэг. 

2. Анализ хийх чадвартай

Хүний үйл хөдлөл, ярианаас тэд түүний юунд дуртай дургүй, хэзээ тэдэнд юу хэрэгтэйг мэддэг. Тэд маш энгийн мэдээллийг цуглуулан шинжилгээ хийж төлөвлөгөө гаргах чадвартай байдаг. Мөн хүний болон өөрийн алдаанаас байнга суралцаж, хөгжих тэмүүлэлтэй хүмүүс байдаг.

3. Шинэ техник технологи ашиглах болон бүтээх чадвартай

Сайн захирлын туслах ажил хөнгөвчлөх олон төрлийн апп болон програмыг ашиглах чадвартай байдаг. Мөн багт хэрэгцээтэй техник технологиор багаа байнга хангаж чаддаг.  Шинэ зүйлсийг байнга туршиж үздэг. Аливаа технологийн учрыг хурдан тайлж, дасах чадвар сайтай байх ёстой. Жишээ нь:

  • Мэдээлэл хүлээн авахдаа чанартай мэдээллийн сайтуудад бүртгүүлж өдөр бүр ирүүлдэг ньюслеттер буюу и-мэйлээр хэрэгтэй мэдээлэл авах.
  • Бүтээмж нэмэхэд “Documents by Readdleапп нь файл цэгцлэх, зохион байгуулах, нэг дор цуглуулах асуудлыг шийддэг.
  • “Expense” апп хувийн санхүүгээ хөтөлж, хянах боломжтой.
  • “Camcard” апп ашиглаж нэрийн хуудаснуудыг бүртгэдэг.
  • “Befocused” апп хувийн зохион байгуулалт дэмждэг.
  •  “Productive” апптөлөвлөгөө гаргаж, тэдгээрийнхээ биелэлтийг хянадаг.
  • “24Me” апп хийх ажлын жагсаалт болон календарь дээрх хуваарийг тань алдалгүй хүргэдэг
  • “Хурал уулзалтын өрөөний автоматжуулалт” байгууллагын хурал болон уулзалтын өрөөний үйл ажиллагааг нэг дороос удирдах боломж олгодог автомат хэрэгсэл бүхий систем

4. Итгэл дааж чаддаг

Захирлын туслах захирлын болон багын мэдээллийн сан болдог. Байгууллагын мэдээ болон бусад мэдээллүүд бүгд түүгээр дамждаг тул тэрээр маш итгэл даах чадвартай хүн байх ёстой. Ийм чадвартай туслахууд бага хамт олондоо шаардлага тавих болон дэмжих үед баг илүү хүндэтгэн хүлээж авдаг байна.

5. Харилцааны чадвартай

Тэд шууд болон шууд бус бүхий л харилцааны чадвартай байх ёстой. Шилдэг захирлын туслахууд байгууллагын харилцааг холбох гүүр болдог. Сайн харилцаатай байгууллагад буруу ойлголцол үүсдэггүй.

Ангилалууд: Мэдээ мэдээлэл, Мэдээ, Мэдээлэл

Мэдээлэл бэлтгэсэн Batzorig B