Зөвхөн захирлын туслах л ойлгох 10 зүйл

Зөвхөн захирлын туслах л ойлгох 10 зүйл

Захирал хүний ажлаа хэвийн чанартай сайн буюу хуулийн хэллэгээр зохих ёсоор гүйцэтгэхэд нь бүх талаар туслах үүрэгтэй маш хариуцлагатай ажил бол захирлын туслах. Тэд маш чадварлаг, хурдтай, мэдрэмжтэй байх шаардлагатай ба энэ удаад бид зөвхөн тэдний л ойлгох 10 хөгжилтэй зүйлсийг тодорхойлж байна.

1. Захирлын утасны цэнэглэгч хаана байгааг мэднэ.

Захирлын туслах бол захирлын талаар хамгийн сайн мэддэг хүмүүсийн нэг. Тэд захирлын ар гэрийн амьдрал, чөлөөт цаг, дуртай зүйл, дургүй зүйл гээд л ер бүхий л зүйлийг нь мэддэг гэхэд буруудахгүй байх.

2. Бүх зүйлсийг цээжлэх шаардлага гардаг.

Тэр бол оюун ухааны мастер л гэсэн үг. Нэг 1 минутын дотор сонссон бүх мэдээллээ цээжилж чаддаг. Бүр цаг, минут, өдөр, хүний овог нэр, намтар түүх, аливаа асуудалтай нь хамт цээжлэх шаардлага ч гардаг.

3. Хурлын цаг өөрчлөгдөх эсвэл цуцлагдана гэдэг хар дарсан зүүд.

Нарийн төлөвлөн гаргасан хувиар, төлөвлөлт нь өөрчлөгдөнө гэдэг тэдний хувьд дэлхий сүйрэхтэй адил. Ийм зүйл л бага болоосой!

4. Ажлын цаг нь 24 цаг

Түүнд хэдийд ч ажил гарч магадгүй. Жишээ нь захирал яаралтай нислэг хийхээр боллоо. Түүнд хэрэгтэй шаардлагатай бүхий л зүйлийг тэр мэдэж байгаа тул ажиллаа хийхээс өөр аргагүй. Тун хариуцлагатай хийх хэрэгтэй.

5. Мартсан гэдэг үгийг мартах

Цөөн үгээр хэлэхэд “түүнд юуг ч мартах эрх байхгүй”.

6. Өөрөө ямар ч цаг төлөвлөлтгүй хирнээ захирлынхаа цаг төлөвлөлтийг маш сайн хийдэг

Тэр бол цаг төлөвлөлтийг маш сайн хийдэг. Захиралдаа чөлөөт цаг, амрах цаг, ажиллах цаг, хурлын цаг гээд бүгдийг сайн гаргаж өгч төлөвлөдөг. Гэхдээ тэр өөртөө хэзээ ч цаг төлөвлөлт хийж байгаагүй.

7. Маш сайн дэмжигч

Захирлыг ажиллуулах, захирлын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил амралтын тэнцүүлэх, сэтгэл санааг нь дэмжих гээд бүхий л аргыг тэр туршиж үзсэн байдаг.

8. Мэдрэмж гэж төгс.

Ямар үед яаж харьцах, хэзээ кофе уудаг, хэдэн ширхэг ёотон хийвэл түүнд таалагдах зэргийг түүнээс өөр хэн мэдэх билээ?

9. Хэд хэдэн боодол цаас түүний хувьд хэдэн хуудас цаас шиг л харагддаг

Түүнээс өөр хэн ч хэд хэдэн боодол цаасыг нэг цагийн дотор эмхэлж, цэгцэлж чадахгүй байх?

10. Маш сайн зөвлөх

Хүн л болсон хойно захирал ч гэсэн алдаа гаргана. Магадгүй түүнийгээ анзаарахгүй байж ч мэднэ. Харин захирлын туслах л үүнийг анзаарч, зөвлөгөө өгч, зөв замд хөтлөх нэгэн болж чаддаг.

Эцэст нь захирлын туслах байна гэдэг маш хариуцлагатай, супер чадвар шаардсан ажил юм.

Ангилалууд: Мэдээ мэдээлэл, Мэдээ, Мэдээлэл

Мэдээлэл бэлтгэсэн Batzorig B